Blessing Tara welcomes you!

2010-09-07

Хайрт найздаа баярлалаа!!!!!

Ангилал: хүмүүс

Өнөөдөр миний найзийн төрсөн өдөр!

Өглөө босонгуутаа л найзруугаа утасдаж  Happy Birthday дуулж өглөө шд.
Бид 2 хэзээ анх бие биенийгээ харсан юм бүү мэд. Одоо эргэн дурсахад цэцэрлэгт 4 настай байхдаа л уже найзууд байснаа санадаг юм. Тэдний манай 2 байшин яг урд урдаасаа харсан. Тэгээд гадаа тоглож эхлэх үеээсээ л найзалж эхэлсэн боловуу? 3 настай л байсан байх даа..
Түүнээс хойш миний амьдрал тэр бүлтгэр нүдтэй шар охинтой салшгүй холбоотой болсон доо.
Хэдэн ч резин таслаж,саваар нь чирта тоглох гэж хэдэн ч гутлын тос хаясан юм бүү мэд.
Цэцэрлэг тарахад өгдөг 24-н чихрээ 2уулаа дандаа хувааж иддэг, Анх бичиж сурахдаа бие биенээсээ гоё бичих гэж бас их өрсөлддөг байж билээ.
10 жил нэг ангид явахдаа ёстой ам муруйж үзээгүй дээ. Харин юунаас болоод билээ би багшаас айгаад, нэг юман дээр найзийгаа гүтгэчихсэн юмдаг. Тэр үед ч найз маань надад уурлаагүй. Гэхдээ гомдсон байхоо. Түүнээс хойш санаа зовоод л, хааяа бодогдоод мартаж чадахгүй яваад байсан, бүүр сүүлд том болчихоод би найзаасаа уучлалт гуйж билээ.
Баярлаж хөөрсөн, уурлаж гомдсон болоод, анхны дурлал, анхны үнсэлт гээд амьдралд юу л болно хамгийн түрүүнд тэр л мэднэ. Одоо бодоход бид 2 том хүмүүс шиг их хоорондоо зөвлөлцөж юмыг шийддэг байсан байгаан.
10 жилээ төгсөөд 2уулаа өөр өөр сургуульд орсоноос эхлээд бид 2н хамт өнгөрөөх хугацаа хамаагүй багассан. Одоо бол 2 жил тутамд л бие биенээ харж байна ш дээ. Утсаар голдуу ярина.Гэдхээ бид 2 бие биенээсээ огтхон ч хөндийрөөгүй. Эргээд уулзахад яг л өчигдөр уулзаад салсан мэт дотно хэвээрээ.
Мэдээж өдийг хүртэл хүн өчнөөн хүмүүстэй танилцаж найзалж, нөхөрлөж таарна. Гэхдээ хүнд ярих ярихгүй юм байна гэж хүмүүс ярьдаг шдээ. Ямар ч бодол санаагүйгээр хамаг юмаа яриад, бие биенээ ойлгоод, нууцыг хадгалаад, гутарсан үед мөр түших, баярласан үед хамт инээх найзтай байна гэдэг жаргал. Германд нэг зүйр үг байдаг юм. Хуваалцсан зовлон- хагас зовлон, хуваалцсан жаргал- давхар жаргал гэж.
Тэр маань өнөөдөр 2 хүүгийн сайн ээж, хүний халамжит хань,миний сайн найз.

Өнөөдөр миний найзын төрсөн өдөр!
Өдий хүртэл бараг 30 жил хамгаас дотно найз минь яваа чамдаа баярлалаа.




best friends
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 2219 удаа

Сэтгэгдлүүд

2011-10-22 -

Бичсэн: dadido
энэ хүн хаачив
. Шууд холбоос

2011-10-22 -

Бичсэн: g84
Хуваалцсан зовлон- хагас зовлон, хуваалцсан жаргал- давхар жаргал
. Шууд холбоос

2010-09-14 -

Бичсэн: AttiIa
өчнөөн олон жил уулзалдаагүй хирнээ дөнгөж өчигдөрхөн салсан юм шиг л дотно уулзалдан ам уралдан ярих сайн найзууд байхад үүнтэй яг л адилхан багадаа өчнөөн найзууд байсан хирнээ олон жил уулзаагүй нэг найзыгоо олж уулсзан чинь урьдных шиг дотно санагддаг байсан анд минь тэсэн ондоо болж он удаан жилийн хугацаанд өөрөөс өөр хүн болчихсон, амнаасаа унагасан үг болгон нь хөндий хүйтэн санагдах хүн ч хүртэл байдаг юм билээ. за тэр ч яахав, сайн найзаа сайн хайрлаж яваарай. та 2 шүү.
. Шууд холбоос

2010-09-08 -

Бичсэн: director
Паах 30 жил юм уу Аймэр ай. Баяр хүргий Тэр найз та 2-т ирмэх
. Шууд холбоос

2010-09-08 -

Бичсэн: dao
sonin hun bnadaa uuruu keke

naizad n tursun udriin mend
. Шууд холбоос

2010-09-07 -

Бичсэн: Blessing Tara
hehe iim gasmasktai naiztai baisnaa sanahgui baisan chini, "minii XVV" baisan yumuu?
eruul mendiin salbariig hugjuulj yavaa gesen uu? so sa u bna?
. Шууд холбоос

2010-09-07 -

Бичсэн: xvv
За энүүгээр чинь юу болоод ийм сонин хүн явж байхым бэ. Найзад нь сайн сайхан бүхнийг хүсье ээ! тэврэлт
. Шууд холбоос

2010-09-07 -

Бичсэн: Хүслийнжигүүр
Тарагийн найзад:
төрсөн өдрийн мэндийг хүргий. ирэх өдрүүдийг аз жаргалтай өнгөрөөгээрэй. тэврэлт алга ташилт алга ташилт
. Шууд холбоос

2010-09-07 -

Бичсэн: dadido
гоё юмаа. Сайн уу хө
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Надад зав байгаад, дур байвал танд хэрэгтэй надад тустай гэж бодсон юу л байна бичиж байнаа ;-)
  • Миний танилцуулга

    Сүүлийн бичлэгүүд

    . Хайрт найздаа баярлалаа!!!!!
    . Монгол 20,000 Турк эр худалдаж авахуу?
    . Хорин тавын Xоосон толгойт Тэнгис!!!!
    . Би Чамд Хайртай
    . Мөнгөн медаль авсан тулаан-Төгсцогт (Видео)
    . Төгсцогт- Мөнгөн медалийн төлөөх тулаан, (Видео)
    . П.Сэрдамба – алтан медалийн төлөө!
    . Германчуудыг өмгөөлөх нь...
    . Happy Birthday! Eiffel
    . Саран дээр эдлэн газартай болмоор байна уу? Үнэн шүү!
    . Зөгий vзэж харсан хүн байнa уу?
    . Aлуурчин чухам хэн байв?
    . Эмэгтэйчүүд яагаад 2-3 уулаа....
    . Эсрэг хүйстэнээ ойлгож суръя гэсэн хүн бүрт !!!
    . Хаврын арвандолоон учрал
    . Мэдээд хэрэггүй мэдлэг
    . Google Earth-р нуугдсан эрдэнэс олжээ.
    . Robinson Crusoe -н бодит түүх
    . GOOGLE OCEAN
    . Деррик-н гэгээнд дурсгалд
    . Миний шvтдэг зураач- Salvador Dali
    . Индиан ундэстэний эмгэнэлт хувь заяа
    . James Bond- 007
    . Дарь эхийн тухай
  • Сүүлчийн сэтгэгдлүүд

    Холбоосууд

    . Нүүр хуудас
    . Архив
    . Email Me
    . RSS тандагч
    . Батзоригийн блог орон зай
    . wikipedia
    . Mongol wikipedia
    . эмч зөвлөж байна
    . online shopping
    . e-library
    . Монгол бичиг
    . Л.Өлзийтөгс


    MusicPlaylist
    MySpace Music Playlist at MixPod.com



    Найзууд

    . AmonRa
    . xvv
    . Friska
    . хундага
    . tatah
    . 300-н блог
    . Soyol
    . Tsoomii
    . AttiIa
    . tungaamaa
    . Алмас
    . Munkhdalai
    . dadido
    . finder
    . g84
    . Jargalsaikhan
    . Энхмандах
    . Хүслийнжигүүр
    . director
    . mongolxvv
    . Gishuut
    . honzo
    . Injidee
    . DESI
    . DIOLO
    . tavantsagarigusa
    . Muugii
    . tuulai-ok
    . Тодбэх
    . Админ
    . legion
    . nice blog
    . dao

    Тоолуур




    © 2008
    Бичлэг: 1 » Нийт: 24
    Өмнөх | Дараагийн